• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    95   |  
0

Эдийн засгийн чадамж, хөгжлөөрөө буурайд тооцогддогч боловч, ард түмний амьдралын сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлтээр ямагт тэргүүлдэг орон бол бид бүхний төдийлөн мэддэггүй Бутаны хаант улс. Бутан улс 2020 оны байдлаар ДНБ-ээр дэлхийд 120-д жагссан ч гэлээ иргэдийн нь 90-ээс дээш хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг аж.

Үндэсний аз жаргалын үзүүлэлт гэх энэ нэр томъёог анх 1972 онд Бутаны 4-р хаан King Jigme бий болгож "үндэсний нийт бүтээгдэхүүнээс илүүтэй үндэсний аз жаргалын үзүүлэлт" чухал гэсэн үзэл санааг түгээжээ.

Харин хожим 2008 онд ард түмний ёс суртахуун, ухамсрыг дээшлүүлэх, ертөнцийг үзэх үзэл, аливааг эерэгээр харж, хандлагыг түгээх зорилгоор “Ард түмний аз жаргалын комисс" гэсэн төрийн байгууллагыг албан ёсоор байгуулж байжээ. Үүний хүрээнд тус институц сурагчдад йог, шашны сургааль номлол, ёс суртахууны тухай хичээл, бясалгал, нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажлаар дамжуулан олон нийтийг ухамсрыг дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. 

Дэлхийн хамгийн аз жаргалтайд тооцогддог энэ улсын  иргэдийн амьдралын сэтгэл ханамжид нөлөөлөгч, сэтгэл заслын эмчилгээ гэгддэг хүжийн анхилам үнэрийн талаар BBC-гийн сэтгүүлчийн хийсэн сурвалжлагыг хүргэж байна.

...Алтан титэм тэргүүндээ зүүж, бадмаараг, маргад шигтгэсэн зүүлтээр гоёсон цээж нүцгэн бүсгүй цэцэгсийн талбайд өрөөсөн хөл дээрээ зогсоно. Тэрээр баруун мутартаа дохиур гэж эндүүрэм утаа уугих ганцхан ширхэг саваа барьжээ.

Энэ бол Dugpoema буюу Бурхны шашны дарь эх хэмээн Тимпу хотын ойролцоо байрлах 350 жил уламжлагдсан аргаар хүж үйлдвэрлэдэг, буйдхан нэгэн үйлдвэрийн эзэн оффисийнхоо ханан дахь өлгөөтэй жаазтай зураг руу заав.

Будда хүжийг анх бүтээж, уугиулаад аагаарт түгэн тархаж буйг ажин суух дуртай байжээ. Хүжийн тансаг анхилуун үнэр, сүүнэглэх утааны орших, сарнихуйг таньж мэдсэн мөчдөө гэгээрсэн гэдэг. Тэрээр шадар найман шавийнхаа нэг Dugpoema-г дэлхий дахинд энэ ариун үнэрийг түгээхийг даалгажээ. Би түүнтэй яг ижилхэн хүж хийж энэ үйлсийг түгээн дэлгэрүүлж байгаа түүний нэг шавь нь  гэж Nado Poizokhang өөрийгөө зүйрлэсэн юм.

Nado хамгийн эртний арга технологиор хүж үйлдвэрлэх сургалт явуулдаг аж. Тэрээр Гималайн нуруудаас хүжийн ургамлыг түүн нунтаглаж хаант улсынхаа айл өрхөөс авахуулаад, хийдүүдэд анхилуун үнэр, амарлингуйг түгээдэг нэгэн ховор төрлийн хүжийг үйлдвэрлэг байна. Тус улсын хаан хүртэл Nado-гийн хийсэн хүжээр ордондоо ариусгадаг аж. Материалаа арвилах үүднээс бусад хүж үйлдвэрлэгчид химийн нэмэлт орцууд, хямд бодис ихээр ашигладаг нь  хүжийн эмт чанарыг бууруулдаг. Харин бид гагцхүү чанарт анхаардаг. 

Арц бол Бутанд үйлдвэрлэдэг хүжийн үндсэн орц төдийгүй хамгийн тансагт тооцогддрг spikenard гэх амин тосыг гарган авдаг байна.

Nado: “Бидний хийдэг хүж улс даяах танигдсан шалтгаан бол материалаа арвилахаар олон төрлийн зохиомол орц нэмэхгүйгээр цэвэр байгалийн гаралтай ургамлаар хийдэг тул нөлөө нь маш хүчтэй” хэмээсэн юм.

Тиймдээ ч Гималайн өндөрлөг газраас малчдын түүж ирсэн эмийн ургамал, навчаар хүжээ хийдэг байна.

Бутанд, хүж уугиулах нь айл бүрийн өдөр бүр үйлддэг зан үйл байдаг.  

Бутанчуудын хувьд үнэр гаргах, утаа уугиулах нь нэн эртний түүхтэй, гүн гүнзгий бэлгэдэлтэй зан үйл бөгөөд тэд өдөр заавал ч үгүй өглөө, оройд хүж уугиулдаг. “Буддын шашинтай бусад улс орнуудад хүж уугиулах нь баян ёслолын үеэр гүйцэтгэдэг зан үйл бол тэд өдрийг эхлүүлэх болон жаргаахдаа заавал хүж асааж үнэрийг гэр орондоо түгээх дэг жаягтай ард түмэн аж ”

Учир нь тэднийхээр арц, хүж бол аливаа орон зайг ариутгах, сөрөг эрчим, энергийг дарж, сайн сүнсийг хооллох, бурхандаа өргөл өргөж буй тахилын хэлбэр байдаг.  Нөгөөтэйгүүр  алгуурхан сууниглах  хүжийн анхилуун үнэр нь хүний оюун санааг тайвшруулж, аз жаргал, эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэлийн шаналалыг анагаах шидтэй. Түүнчлэн хүний бие дэх энерги, эрчмийн түгжрэлээс үүдсэн олон төрлийн өвчнийг анагаадаг гэж үздэг байна.

Хүж уугиулах нь зоог барих, ус уух, агаар амьсгалахтай нэгэн адил тэдний амьдралын салшгүй нэг хэсэг аж.

Эрүүл мэндийг тэтгэж, тайвшралыг өдөөх увдистай энэхүү хүжээ хийхдээ цэцэгс, навч, арц зэрэг ургамлыг түүн авчирч тээрэмдэн нунтаглана. Бэлэн болсон нунтагандаа зөгийн бал, урьдчилан бэлдсэн  ургамлын охь нэмж зуураад хэлбэржүүлэгч төхөөрөмж рүү цутган, нимгэн элдэж, түүнийгээ паста гоймон шиг нарийхан зүсэж хатаан, сайтар нягташсаны дараа багцлан савлаж борлуулдаг байна.

Надо-гийнх гэр үйлдвэртээ сардаа 20,000 багц буюу 350 кг хүжийн нунтаг бэлтгэн боловсруулж үүнийгээ БНХАУ, АНУ, Их Британийн зах зээл рүү борлуулдаг аж. Тэрээр “Хүж хийх бол бурхны шашинд зориулсан 50 жилийн минь салшгүй нэг хэсэг. Энэ бол миний сэтгэлийн дуудлага. Би өглөө 3, орой 3 ширхэг хүж уугиулдаг. Энэ нь бие сэтгэл, сүнслэг оршихуйн үүднээс биднийг ариусгаж өгдөг. Сурвалжлагын үеэр Тимпу хотын сүмийн нэгэн ламхай: “Хүжийн үнэр намайг одоо цагт, өөрийнхөө оюун санаандаа, залбиралдаа төвлөрөхөд тусалдаг. Ганцхан ширхэг хүжинд амарлингуй хүч оршдог гэдэгт би итгэдэг. Хүж бол амьдралын замналд тохиох саад бэрхшээл, барцад муу бүхнийг арилгадаг. Энэ бол аз жаргал, амарлингуйд нэвтрэх хаалга” гэсэн юм.

BBC travel

TAGS





Холбоотой санал болгох мэдээ