A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 91 | |
|
Канад улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас “ Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2019-2022) төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд олон нийтэд зориулсан гэр бүлийн харилцаа болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэргэжлийн, албан ёсны эх сурвалж бүхий мэдээ мэдээллийг хүргэх, зөвлөгөө тусламжийг үзүүлэх платформ "Familycenter.mn” өчигдөр нээлтээ хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус олон нийтийг соён гэгээрүүлэх төслийг гүйцэтгэгч байгууллага болох “Номадик контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяатай уншигч таныг уулзуулж байна.
-Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй (ЖСХ/ГБХ) тэмцэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх энэ төсөлд танай байгууллага ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Номадик Контент компани 2020 оноос эхлэн ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх уг төслийн контентийг гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, жендэрийн эрх тэгш байдал талаарх хийгдсэн судалгаандээр ажиллаж, хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах талаар судалгааг хийсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай 16 хоногийн аяны контентийн гүйцэтгэгч багаар ажилласан.
-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх энэ төсөл нь бусад нөлөөллийн аянуудаас юугаар онцлог болж байна вэ?
-Монголд хийгдэж байгаа кампанит ажлууд богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж буйгаараа онцлог байдаг. Харин “Familycenter.mn” төсөл нь хэрэглэгч хэзээ ч хаанаас ч хандаж шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг авах боломжтой, баталгаат эх сурвалж бүхий мэдлэг мэдээллийг урт хугацаанд тасралтгүй хүргэх нэгдсэн платформ юм. Төрийн болон төрийн бус байгууллагууд, сэтгэл зүйч, хуульчид хамтарч ажиллахад бүрэн нээлттэй суваг болж байгаа юм.
-Яагаад заавал мэдээллийн вебсайт гэж. Familycenter.mn төслийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
-Бид 2020 онд ЖСХ/ГБХ-тэй тэмцэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх уг төсөл дээр ажиллаж эхлэх үеэр гэр бүлийн хүчирхийлэл түүнээс гарах арга замын талаар хайлт, судалгаа хийхэд маш олон мэдээллийн суваг эх сурвалж байгаа хэдий ч энэ чиглэлээр дагнан төрөлжсөн, баталгаатай мэдээллийн эх сурвалж бүхий нэгдсэн суваг байгаагүй.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан, хувь хүний үзэл бодол шингэсэн мэдээ мэдээлэл нь иргэд яаралтай үед тусламж зөвлөгөө авахаар хандах тохиолдолд итгэлтэй суваг болж чадахгүй байсан учраас иргэд олон нийтэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын үйл ажиллагаатай, энэ чиглэлээр дагнасан мэдээ мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн вебсайтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн ЖСХ/ГБХ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн энэ төсөл маань нийгмийн бүхий л бүлгийг хамарч байгаа.
Familycenter.mn гол зорилго нь залуусын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хосуудыг зөв харилцаа, үүрэг хариуцлагатай болгох, хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээллээр тасралтгүй хангахад чиглэж буй.
Гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлаар зөвлөгөө, тусламж авах гэхээр сэтгэл зүйч эсвэл цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очих шаардлага байгаад байдаг. Гэтэл аслагдмал орон зай, цаг хугацааны асуудлаас үүдэн хүн болгон мэргэжлийн хүнд хандаж туслалцаа, зөвлөгөө авах боломж хязгаарлагдмал мөн ийм соёлд суралцаагүй байдаг. Тиймдээ ч “Familycenter.mn” сайт нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ вебсайтын багт хуульч, сэтгэл зүйч ажиллаж байгаа тул хүмүүс захидлаар болон чатботоор холбогдож өөрт тулгамдаж буй асуудлын талаар зөвлөгөө, туслалцаа асуудлаа шийдвэрлэх боломжтой.
-Вебсайтаар дамжуулж хүмүүс зөвлөгөө, мэдээлэл, тусламжийг авна гэлээ? Ямар тусламж үзүүлэх вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэний дараа арга хэмжээ авах, таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд манай улсад олон хийгддэг.
Харин Familycenter.mn” төслийн онцлог нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэдэхгүй, хүчирхийлэлд үйлдэгч нь хүчирхийлэл үйлдэж байгаагаа ухамсарлан мэдэхгүй байгаа тохиолдолд энэ сайт руу хандаад сэтгэл зүйн сорилын тусламжтай нөхцөл байдал, сэтгэл зүйгээ шинжих, хүчирхийллийн тойргоос ангижрах алхамаа тодорхойлох боломжтой.
Товчоор хэлбэл гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөгөө тусламжийг үзүүлэх, яаралтай тохиолдолд хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах баталгаатай эх сурвалж байх юм.
-Төслийг орон даяар хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь урт хугацаанд хангахын тулд юун дээр анхаарвал зохилтой вэ?
-Энэ жилийн хувьд бид "Familycenter.mn” сайтаа олон нийтэд таниулж, хэрэглэж дадуулахыг зорьж байна. Цаашид хүүхдийг бага наснаас нь эхлүүлээд хүний эрхийн талаарх ойлголт, жендэрийн эрх тэгш байдал болон гэр бүлийн боловсролын талаарх мэдлэгийг шат дараалан, системтэйгээр олгох шаардлагатай. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл яг хаанаас тусламж авах вэ гэдэг нь тодорхой, түгээж буй суваг нь баталгаатай эх сурвалж байх ёстой.
Өнөөдрийн байдлаар иргэд хэрэв хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэнд хандах, ямар тусламж үйлчилгээг авах талаарх мэдээлэл ойлгомжгүй, хүртээмжгүй байгаа тул бид үүнийг нэр брэндийн дор нэгтгэж, сэтгэл зүй, хууль зүй, эрүүл мэндийн тусламжийг хаанаас авах, гэр бүлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх зэрэг шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг цогцоор нь системтэйгээр хүргэх нь чухал байна.
Дүгнэж хэлэхэд уг төслөөр дамжуулан олон нийтэд гэр бүлийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг тасралтгүй олгох юм. Ингэснээр эрүүл, эерэг, эрх тэгш харилцаатай, хариуцлагатай гэр бүлүүдийг цогцлоож, иргэд эрхээ хамгаалуулж чаддаг, хүчирхийллийг үл тэвчдэг хандлагыг нийгэмд бий болгохыг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|