• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    111   |  
0

Засгийн газраас хил дагуух боомтуудын боймыг тайлж, хоёр хөрш рүү гаргах экспортын бүтээгдэхүүнийг шуурхай гаргахын тулд шинэ төмөр замууд барьсан.

Тэгвэл манай улсын эдийн засгийн өсөлтийг боомилж, хөгжлийг түүчээлэх биш гацаагч нь эрчим хүчний салбар болооод удлаа. Энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй, ДЦС 5-ыг өнөөг хүртэл бариагүй, жил бүр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байна.   

Манай улсад эрчим хүчний таван том бүс бий. Эдгээр нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Өмнөд бүсийн эрчим хүчний систем, Зүүн болон Төвийн бүсийн эрчим хүчний систем юм.

“Оюу толгой” компани жил бүр урд хөршөөс 150-200 сая ам.доллараар эрчим хүч худалдан авч байна. Тус компани эрчим хүчний томоохон хэрэглэгч болсон тул Өмнөд бүсийг Төвийн бүсээс тусгаарлан, эрчим хүчний шинэ систем үүсгэжээ. “Оюу толгой” компани Өвөр Монголоос 1.371.86 сая кВт цаг эрчим хүч импортолдог. Өмнөговьд “ЭТТ”-н ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах шийдвэр олон жилийн өмнө гарсан ч сонгон шалгаруулалтыг дахин дахин зарласаар.          

Мөн баруун болон төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний дутсан хэрэглээгээ хойд хөршөөс авдаг. Бидний нэг жилд хэрэглэдэг эрчим хүчний 19 хувийг хоёр хөрш хангадаг хэмээн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш, доктор Д.Үлэмж танилцуулсан юм.

Дараах хүснэгтээс бидний үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүч 2018 оноос хойш бага боловч өссөнийг харж болно. Гэвч импорт мөн л өсжээ. Учир нь эрчим хүч ашигладаггүй хүн байхгүй, хүүхдүүд ч багаасаа ухаалаг утас, таблет хэрэглэх болж, ААН-үүд шинээр байгуулагдах, үйл ажиллагаагаа өргөтгөх бүрийд эрчим хүчийг илүү их хэрэглэж байна.

Өнгөрсөн сард Монгол улсын анхны том чадлын цахилгааны ачаалал бууруулах батерей станц ашиглалтад орлоо. 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөл ашиглалтад орсон эхний өдөртөө цахилгааны оргил ачаалал болон ОХУ-аас авах импортын цахилгааны хэрэглээг 59МВт-аар бууруулжээ. 

Мөн арван аймагт дулааны станц барьж байна. Архангайгаас бусад аймгуудад ажил урагштай байгааг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн оны сүүлээр төсөв өргөн  барихдаа танилцуулж байв.

2020 ОН ГЭХЭД 20 ХУВЬД ХҮРЭХ ЗОРИЛТ БИЕЛСЭНГҮЙ     

Уг нь бид 2020 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах зорилтыг олон жилийн өмнө дэвшүүлсэн. Гэвч нар, салхи, уснаас гарган авсан нийт цахилгаан эрчим хүч ердөө 9 хувь байна. Үлдсэн 90 хувийг дулааны цахилгааны станцууд нүүрс шатаан үйлдвэрлэжээ.

БНХАУ-аас зээл авч барихаар ажиллаж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор дээрх 9 хувь өснө. Гэвч УЦС-ыг барих ажил багагүй хугацаанд үргэлжилнэ. Иймд бид 2025 он хүртэл цахилгаан импортолж, 2026 оноос дотоодын эрчим хүчээр хангах тооцоог Д.Үлэмж доктор хийжээ.

Шинэ эх үүсвэр барилгүй өнөөг хүрсэн нь эрчим хүчний салбар бүхэлдээ шахуу төрийн мэдэлд байдаг, гаднын хөрөнгө оруулалт бага ордогтой холбоотой. Иймд төрийн татаасаар амь зогоож, өртгөөсөө бага үнээр цахилгаан эрчим хүчийг нийлүүлсээр байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЛДАГДАЛ ӨССӨӨР ... 

  • 2021 онд 98 тэрбум төгрөг
  • 2022 онд 168 тэрбум төгрөг
  • 2023 онд 200 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Цахилгаан үйлдвэрлэлийн өртөг 2023 оны байдлаар нэг кВт.цаг нь 243 төгрөг боловч  борлуулж буй үнэ нь 215 төгрөг байна. Уул уурхайн салбарын компаниуд бусад хэрэглэгчдээс илүү өндөр үнээр цахилгаан эрчим хүч авдаг ч үнийг дахин  нэмэх шаардлагатай, үнийн өсөлтийг тэсвэрлэх чадвартай салбар хэмээн Д.Үлэмж доктор үзэж байна.

Мөн тэрээр 1кВт цаг эрчим хүчний үнэ 0,8-0,9$ болбол гадаадын хөрөнгө оруулагчид цахилгаан станцад хөрөнгөө оруулалт хийнэ. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний үнэ үнэтэй биш,  бодит зах зээлийн үнээр нийлүүлдэг гэсэн юм. Энэ нь зөвхөн эрчим хүчний салбарын, төрийн өмчит компаниудын алдагдал.

Гол түүхий эд болох эрчим хүчний нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын санхүүгийн үзүүлэлт олон жил хасах байв. Эдгээр уурхай олборлосон нүүрсээ мөн л өртгөөс нь бага үнээр нийлүүлдэг. Тэдний нүүрсийг нийслэлд тээвэрлэн авчирдаг УБТЗ мөн л зах зээлийн үнээс бага дүнгээр зөөдөг. Иймд эрчим хүчний салбарыг агаарын тээврийг либералчилсантай адил үнийг нь чөлөөлөх, төрийн өмчит ААН-үүдийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд нээлттэй санал болгох шаардлагатай.

Ингэснээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарыг чиглэн, инновацлаг технологи нэвтэрч, хэрэглэгчид чанартай цахилгаанаар хангагдана. Говь-Алтай аймгийн зарим сумыг гэрэлтэй болгосон ч цай нь буцалдаггүй, бүүдийсэн чийдэн асдаг буюу чанаргүй цахилгаантай хэвээр.   

TAGS





Холбоотой санал болгох мэдээ