A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан Технологи, хөгжлийн төв гэж бий. Тус төвийн ажилтнууд мэдээлэл технологийн салбарт чамгүй амжилт гаргаж явааг хүмүүс тэр бүр мэдэхгүй ээ. Тэд технологийн дэвшлийг нийгмийн хайр, халамж хэрэгтэй хэсэг рүү хэрхэн чиглүүлснийг сурвалжиллаа.
Тус номын сангийн хоёрдугаар давхарт байрлах Технологи, хөгжлийн төвийн танхимд орвол 30 орчим насны шавилхан биетэй бүсгүй биднийг угтав. Нүүр дүүрэн инээмсэглэсэн түүнийг Л.Энхтуул гэх бөгөөд өөрсдийн нээж, тохижуулсан төвийнхөө талаар танилцууллаа. Уг танхимыг нээсэн зорилгоо тэрбээр онцлохынхоо өмнө М.Цэнгэл гэх төрөлхийн хараагүй ажилтнаа бидэнд танилцуулсан юм. М.Цэнгэл харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн төгсөгч аж.
Тэрбээр “Би сурагч байхаасаа л компьютерийн хичээлд дуртай байсан. Ямар хэлбэр дүрстэй, яаж ажилладаг, аль чиглэлийн ажил хийхэд тохиромжтой зэргийг нь мэдэхгүй учраас өөрийнхөө сэтгэл дотор ургуулж, төсөөллийн компьютерээ нүд, сэтгэлдээ бүтээсэн дээ” хэмээн дотночлон ярих нь чин сэтгэлийн үгийг түүн шиг бэрхшээлтэй олон зуун залуус хэлэхийг хүсэж л яваа болов уу.
М.Цэнгэл гэх энэ залуу Монголд анх удаа дэлгэц унших программыг хараагүй иргэнд зориулж бүтээжээ. Тодруулбал, 2010 онд АНУ-ын дэмжлэгтэйгээр компьютерийн дэлгэц дээрх бичвэр болон бусад ажилбарын цонхыг монгол хэлээр уншдаг “Бат” гэх ярьдаг прогррам бүтээсэн байна. Түүний анхны бүтээл болох ярьдаг прогррам нь гарсан даруйдаа харааны бэрхшээлтэй иргэдэд хүрч, тэдний нэг ч гэсэн асуудлыг шийдэж чаджээ.
Тэр дундаа хараагүй оюутан, залууст далай мэт мэдлэг мэдээлэл, ертөнцийн алив хөгжилтэй танилцах том хаалга болжээ. М.Цэнгэлийн бүтээсэн энэхүү ярьдаг программ өнөөдрийг хүртэл хөгжүүлэлтийн шатандаа явж байгааг тэрбээр онцоллоо.
Энэ тухайгаа “Намайг хүүхэд байхад хараагүй хүмүүс мэдээлэл авах боломж, бололцоо хязгаарлагдмал байсан. Брайл үсгээр бичсэн цөөн номноос өөр юу ч байгаагүй. Технологийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй байсан. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн мэдэх эрх зөрчигдөж буйд сэтгэл эмзэглэж, тэдэнд хэрэгтэй ганц зүйл хийх юм сан гэх бодсон. Ийм эмзэглэл, бодол, хүсэл минь намайг энэ хүртэл хөтөлсөн” гэв.
М.Цэнгэл 2010 оноос тус төвд ажиллажээ. Ажлынхаа хажуугаар хараагүй хүмүүсийн “Инновац хөгжлийн төв” гэх ТББ-ын тэргүүнээр ажилладаг гэнэ. Тэрбээр гаднын улс орнуудаас зарладаг олон төсөл, уралдаанд оролцож, оролцсон бүхнээсээ ганзага хоосон ирж үзээгүй гэдгээ ярилаа.
Аав, ээж, багш гээд хайртай бүхнийгээ харж чадахгүй хатуухан тавиландаа тэр гутарч, шаналж суухыг хүсэлгүй өөрийнхөө ижил зовлон, бэрхшээлтэй хүмүүст туслах сан хэмээн мөрөөддөгөө ийн ажил хэрэг болгожээ.
М.Цэнгэл өөрийн салшгүй нэг хэсэг болсон ажлын орчноо буюу хийж бүтээх үйлс өрнөсөн тус танхимаа хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглон тохижуулжээ. Өндөр үзүүлэлт бүхий суурин болон зөөврийн компьютерээс гадна ярьдаг цаг, халууны шил, даралтны аппарат гэх мэт хараагүй хүнд хэрэгтэй бүхэн энд хайрцаг хайрцгаараа хураалттай байв.
Учир нь, М.Цэнгэл эдгээрийг Нийгмийн халамж, үйлчилгээний төвөөр дамжуулан хараагүй иргэдэд түгээдэг гэнэ.Биднийг ийн ярилцах зуур гэнэтийн зочид түүний өрөөгөөр зочлов. Гартаа цагаан таяг барьж, нэг нэгэндээ түшиг болсон үе тэнгийн охин, хүү хоёр энэ төвийн байнгын үйлчлүүлэгч бололтой. Тэд “Өө Цэнгэл ах аа, та зочинтой байгаа юм уу” хэмээв.
Хариуд нь “Манай төвийн үйл ажиллагааг сурвалжилж яваа юм. Бидний дуу хоолой, хийсэн бүтээсэн бүхнийг олон хүнд хүргэхээр ирсэн болохоор ах нь баяртай, ярилцаж сууна” хэмээн хариулав.
Бидний яриаг тасалсандаа санаа нь зовсон мэт сандчин зогсох хоёрыг Т.Эрхэс, А.Сайханцэцэг гэдэг хэмээн М.Цэнгэл танилцууллаа. МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургуулийн гуравдугаар дамжааны оюутан гэнэ.
Тэд (Text to speech) буюу дэлгэц уншигч программын тусламжтайгаар хичээл хийх, ном унших, тэр бүү хэл интернэт орчинд тоглоом тоглодог тухайгаа бахархан ярилаа. Харин А.Сайханцэцэг энэ жил оюутан болж байгаа гэнэ.
Чөлөөт цагаараа ном уншдаг тэрбээр “Би түүхийн хичээлдээ илүү сонирхолтой. Долдугаар ангид байхдаа сургуулийнхаа номын санд байсан бүх түүхэн ном, зохиолыг уншаад дуусчихсан. Нэг уншаад эхлэхээр ахин дахин уншмаар санагддаг юм билээ. Үргэлжлүүлээд олон ном уншихыг хүссэн.Гэвч тэр үед энгийн хүмүүс шиг гартаа таарсан бүхнээ унших боломжгүй, хэцүү байв.
Харин одоо бол уншихыг хүссэн номоо дэлгүүрээс аваад уншчихдаг. Шууд ч уншихгүй л дээ. Цэнгэл ахаар скайнардуулаад, түүний ярьдаг программыг ашиглаад, хүссэн номоо уншдаг болсон” хэмээв. Хараатай хэр нь ном уншдаггүй, өөрийгөө хөгжүүлдэггүй хүмүүс бий. Гэтэл хорвоог харах нүдгүй ч олон олон хүнд нүд, чих, ертөнцийг үзэх үзлийг нь бүтээж өгдөг бурхны илч ч байдаг аж. Танилц, түүнийг Майдарын Цэнгэл гэдэг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|