A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
10
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |
|
Ажлаа түр хойш тавиад ойр дотны хүмүүстэйгээ амралтын өдрүүдээр “тархи цэнэглэх” ухаалаг тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хэзээ, хаана, ямар сонгодог концерт, дуурь, балет болох талаар түүвэрлэн хүргэе.
1. L.V.BEETHOVEN at 250th Anniversary (1770-2020)
Огт сонсголгүй хөгжмийн зохиолч гэдэг хараагүй зураачтай адил. Хүн төрөлхтний суут хүү Людвинг ван Бетховен (1770-1827) амьдралынхаа сүүлийн жилүүдэд бүр мөсөн сонсголгүй дүлийрсэн ч яг энэ үедээ түүний уран бүтээл нь оргилдоо хүрсэн байдаг. Түүний алдарт 9-р симфони нь таг сонсголгүй үед нь бүтээгдэж, анхных нь тоглолтон дээр өөрөө хамт удирдалцсан түүхтэй. Удирдалцсан гэдэг нь тэрээр удирдаачийн хажууд зогсон даган удирдсан гэсэн үг юм. Гэхдээ симфонийхоо хамгийн сүүлд өөрөө хоцорч үргэлжлүүлэн дохисоор байх үед үзэгчид аль хэдийнээ суудлаасаа босон орь дуу алдан, алга ташиж байсныг хоорын дуучдаас Каролина Унгер гэгч бүсгүй гарч ирэн түүний гараас барин үзэгчид рүү харуулсан гэх түүх байдаг. Энэ онд Бетховений мэндэлсний 250 жилийн ойг (1770-2020) дэлхий даяараа тэмдэглэх гэж байгаатай зэрэгцэн нэг сарын дараа буюу энэ сарын 4-нд төгөлдөр хуурч С.Саянцэцэг суут Бетховенд зориулан өөрийн тоглолтоо хийх гэж байна. Суут Бетховений төрсөн өдрийг Монголчууд ч бас тэмдэглэх гэж байгаа юм.
Хэзээ: 2020.01.04 19.00 цагаас
Хаана: УДБЭТ
Тасалбарын үнэ: 80 мянган төгрөг
2. Ж.Пуччини “Богема”
"Богема" дууриа Ж.Пуччини 1895 оноос эхлэн бичсэн бөгөөд 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын "Ла Режио" театрт нээлтээ хийжээ. Цомнолыг Францын зохиолч Анри Мургерийн "Богемын гудамжин дахь үзэгдлүүд" зохиолоос сэдэвлэн Луижи, Иллика, Жузеппе, Жиакоза нар бичсэн байна. Тэр үеэс хойш "Богема" дуурь Италийн дуурийн театруудын байнгын урын санд орж, тун удалгүй дэлхийн театруудын хамгийн их тоглодог бүтээл болж чаджээ. Залуу эр, залуу бүсгүй хоёр танилцан дурлалцаад, амьдралын эрхээр түр салж байснаа үүрд хагацахын тул ахин уулзаж байгаа тухай өгүүлдэг энэ дуурь шиг ойлгомжтой бүтээл ч ховор. Парисын Богемын гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө бодит эмгэнэлт хайр сэтгэлийн түүх юм. Энэ дуурийг Г.Эрдэнэбаатар найруулж, театрын тайзнаа 2004 оны тавдугаар сарын 07-нд анх тоглосон бөгөөд учирдаачаар Н.Туулайхүү ажиллаж тайз, чимэглэлийг Г.Ганбаатар хийсэн байна.
Хэзээ: 2020.01.11,12 17.00 цагаас
Хаана: УДБЭТ
Тасалбарын үнэ: 10, 15, 20 мянган төгрөг
3. П.И.Чайковский “Хунт нуур”
"Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсэгийн дээдийн дээд болсон бүтээл юм. Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ. "Хунт нуур" балет дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстр АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.
Хэзээ: 2020.01.18 17.00 цагаас
Хаана: УДБЭТ
Тасалбарын үнэ: 10, 20, 30 мянган төгрөг
4. Ж.Чулуун "Уран хас"
Алдарт хөгжмийн зохиолчдын нэг Ж.Чулууны "Уран хас" балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдоно. Уг үндэсний балетын цомнолыг ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт балетмейстер Б.Жамъяандагва бичжээ. Балет нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Анх 1973 онд тус театрт тоглогдож байсан "Уран хас" өдгөө 45 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ. Балет нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Мөн уг балетыг Ж.Чулуун гуайн мэндэлсний 92 жилийн ой тохиож байна.
Хэзээ: 2020.01.19 17.00 цагаас
Хаана: УДБЭТ
Тасалбарын үнэ: 10, 15, 20 мянган төгрөг
5. Ц.Нацагдорж “Үүлэн заяа”
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нь Монголын орчин цагийн хөгжмийн хөгжилд онцгой гавъяа байгуулсан хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 4 дуурь, 1 бүжгэн жүжиг, 30 орчим бүтээл, мөн тооны кино, жүжгийн хөгжим зэрэг олон зуун бүтээл туурвисны дотор Ш.Шажинбатын цомнол "Үүлэн заяа" хэмээх энэхүү дуурь, IV симфони,"Хөдөөгийн сайхан" симфони чуулбар гэсэн энэ гурван уран бүтээлээрээ 1933 онд Төрийн соёрхолт хүртсэн билээ.
“Үүлэн заяа” дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм. "Хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим" хэмээн үнэлэгдсэн "Үүлэн заяа" дуурийг УДБЭТ-аас сонсохыг урьж байна.
Хэзээ:2020.01.25,26 17.00 цагаас
Хаана: УДБЭТ
Тасалбарын үнэ: 10, 15, 20 мянган төгрөг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
10
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|