A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 62 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 62 | |
|
Эх сурвалж: BBC
Цар тахал гэгч хар дарсан зүүднээс дэлхий сэрэхэд хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөж, хаашаа, юунд тэмүүлэх бол?
Бид энэ асуултын хариултыг мэдэхгүйн дээр зөв асуулт юу болохыг ч мэдэхгүй байна. Тиймдээ ч бид үл мэдэх асуултууд булангаараа дэлхийн удирдагчид, сэтгэгчид, мэргэжилтнүүдээс цар тахлын дараах нийгмийн талаарх асуултуудыг асууж, хариулт олж авсан юм.
Энэ удаагийн нийтлэлээр, вирус бидний сэтгэл зүйн эрүүл мэнд, хүн хоорондын харилцаа, нийгэм дэх тэгш бус байдлыг яаж дэвэргэж, тогтвортой байдлыг алдагдуулж буй хийгээд энэ бүхнийг хэрхэн даван туулах арга замыг эрэлхийлж, уншигч танд хүргэхийг хичээлээ.
Далай лам
Хүн болж төрснөөрөө бидний зовлон шаналал, итгэл найдвар, нөөц бололцоо бүгд ижилхэн. Covid-19 нь бидэнд хүн төрөлхтөн хэрхэн бие биеэсээ харилцан хамааралтайг, нэг хүнд тохиолдсон алив бүхэн бусдад нөлөөлж, цаашид дэлхийг хамарч болохыг харууллаа. Тиймдээ ч оюун санааны амар амгаланг түгээж, бусдын сайн сайхны төлөө хүмүүс юу хийж болохыг бодолцоход хүргэж байна.
Маш олон хүн өвчилж байхад таны сандарч, тэвдэх нь байгалийн жам. Харин тайван байдал, өөрсийнхөө болоод бусдын тусын тулд юу хийж чадахаа ухамсарласнаар тусыг түгээж чадна.
Дэлхийн дахины эрүүл мэндийн хямрал нь хэсэг гэр бүлд тохиолдсон бэрхшээл бүр бид бүгдийн асуудал гэдгийг ахин сануулж байна. Үүний шийдэл бол, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагаа юм. Эцэст нь хэлэхэд хүн төрөлхтөн үүнийг даван гарах нь тодорхой гэхдээ бид бүгд нийлж нэгэн бүхэл ертөнцийг бүтээдгийг бүү мартаарай.
Lucia Fry: Малала сангийн тэргүүн, судлаач
Цар тахал нь боловсролын салбарт газар хөдлөлийн дайтай уршиг, ангалыг үүсгэсэн гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тахлын дэгдэлтийн дараа дэлхийн 192 орон сургуулиа хаасан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард гэхэд 1,5 сая сурагчийг гэр рүү нь буцаасан.
Энэ нь буурай, хөгжиж буй орны эмэгтэй оюутнуудын хувьд боловсролын карьерийн төгсгөл болох хамгийн ойрын дохио.
Жишээ татвал, Эбола вирусийн үеэр охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, албадан гэрлэлт, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, сургуульд завсардалт зэрэг хүний жам ёсны эрхийн зөрчил газар авсан билээ. Малала сангийн судалгаагаар хэрэв үүнтэй ижил жишиг давтагдвал энэ удаад 20 сая сурагч, оюутан сургуульдаа эргэн суралцаж чадахгүйгээс гадна, 129 сая хүүхэд боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ. Covid-19 нь боловсролын салбар дахь тэгш бус байдлыг улам гааруулж эхэллээ.
Дэлхийн өнцөг булан бүр дэх эцэг эхчүүд сургуулийн үнэ цэнийг ойлгож, багш нарын хөдөлмөрийн илүү сайн үнэлж, хүндлэх болов. Засгийн газрууд аливаа улс орны нийгэм, эдийн засаг одоо ч, урт хугацаанд ч бүхэлдээ боловсролоос хамааралтайг илүү их ухамсарлах болов. Би өөдрөг хүн биш ч гэлээ энэхүү хямрал бол бидэнд хөгжих, суралцах шилдэг арга шийдлийг боловсруулах боломж, гарцыг нээж өгч байна.
Steven Taylor: Бритиш Колумбийн их сургуулийн сэтгэл заслын профессор, “Цар тахлын үеийн сэтгэл зүй” номын зохиолч
Цар тахлын дэгдэлтийн оргил үед хатуу хөл хорио тогтоож, хотуудын гудамж эль хуль болсон билээ. Маш олон хүн амьдрал эргээд хэвийн байдалд шилжинэ гэж үзэж байгаа бол цөөн хэдэн хүн пост пандемикийн дараа амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөнө гэж үзэж буй. Харин сэтгэл судлаачид энэ мэт гамшгийн дараа ихэнх хүн хэвийн ердийн амьдралдаа эргэн орно итгэж байна. Тухайлбал, Ухань хотыг жишээ татъя. Өнгөрсөн наймдугаар сард тус хотод томоохон хэмжээний усан паркийн хөгжмийн фестиваль зохион байгуулсан бөгөөд хүмүүс мөр мөрөө зэрэгцэн, амны хаалтгүйгээр наадмыг үзэж байлаа. Цар тахал дуусахаар хүн төрөлхтөнд яг л ийм үзэгдэл тохино. Ихэнх хүн стрессийг тэсвэрлэх чадвар өндөртэй байдаг. Маш цөөхөн буюу 10-15 хувь нь л амьдрал эргээд хэвийн байдал руу шилжихгүй гэсэн прогнозыг хийж буй. Судлаачид obsessive Compulsive Disorder (OCD) буюу аливааг хэтрүүлэн бодох өвчин (албадмал үйлдлийн эмгэг эсвэл хэт цэвэрч эмгэг гэх нь бий) нь гене болон стресс үүсгэгч орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэлээс үүддэг байна. OCD-д өртөмтгий генийн онцлогтой хүмүүст Covid-19-ийн стресс нь илүү хүндээр тусах эвсэл OCD-ыг улам өдөөдөг байна. Ийм хүмүүс сэтгэл заслын зохистой эмчилгээ хийхгүй даамжирвал архаг гермафоб буюу хэт цэвэрч, сэжиглэмтгий өвчтэй болдог байна.
Matshidiso Moeti: ДЭМБ-ын Африкийн бүс нутаг хариуцсан захирал
Цар тахлын эхэн үед, улс орнууд оношлуур болон хамгаалах хэрэгслийн төлөө тэмцэлдэж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хомсдол бий болж, бага орлоготой улс орнууд худалдан авалтын эгнээний хамгийн сүүлд жагсаж байсан юм. ДЭМБ, НҮБ-ын түншүүдтэй хамтран ажиллаж, хүртээмжтэй нийлүүлэлтийн хөтөлбөрийг боловсруулснаар энэ бүс нутаг оношилгооны 750 гаруй лабораторитой болсон. Гэсэн ч Африкийн маш олон буурай орон гажуудсан эрүүл мэндийн тогтолцоо болоод зохистой оношлогоо, эмчилгээний хүчин чадал хангалтгүй байна.
Вакцины хүртээмжгүй, тэгш бус нийлүүлэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс дэлхийн 186 орны засгийн газар вакциныг хүртээмжтэй, шударга хуваарилах Covax хамтын ажиллагаанд нэгдсэн. Дэлхиий нийтээрээ Covax-ийг дэмжиж буй нь надад итгэл найдвар төрүүлсэн. Тиймдээ ч халдварыг устгаж чадах вакцин батлагдсан цагт зөвхөн чинээлэг улс түрүүлж авах бус буурай орнуудыг ч гадна үлдээхгүй тэгш хуваарилна итгэж байна.
Era Dabla-Norris: ОУВС-гийн салбарын захирал
Дижилтал технологийн тусламжтай зайнаас хуралдах, ажиллах хэв маяг хөл хорионы дараа ч хэвээр үлдэхээр байна. Энэ нь уян хатан байдлыг хөдөлмөрийн зах зээлд бий болгож, telework буюу гэрээсээ ажиллах туршлагыг өргөжүүлэхэд томоохон түлхэц болж улмаар ажилчдын эрүүл мэнд болон бүтээмжийг сайжруулахаас гадна, компаниудын зардал үлэмж багасгана. Гэрээсээ ажиллах хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр нь нь жендерийн хувьд ижил тэгш карьер хөгжлийг хангаж, орлогын тэгш бус байдлыг арилгах тул эмэгтэйчүүдэд маш том давуу тал бий болно.
Гэрээсээ ажиллахын тулд интернетэд холбогдох зүй ёсны шаардлага тулгарч байгаа тул хүн бүр гэрээсээ ажиллаж чадахгүй. Дэлхийн нийт хүн амын 60 орчим хувь нь гэртээ компьютер, интернетгүй байна.
Биечлэн байх шаардлагатай хөдөлмөр эрхэлдэг хүмүүст гэрээсээ ажиллах боломж хязгаартайг байгаа нь ажилчдад уян хатан байдал тэгш бус хангагдаж, орлогын алдагдал үүсгэнэ. Бидний хийсэн судалгаагаар эдгээр ажилчид нь илүү залуу, дээл боловсрол эзэмшээгүй, хагас цагийн буюу хамгийн бага орлоготой байна. Гэрээсээ ажиллах боломжийн хүртээмжгүй байдал нь тэгш бус орлогын үндэс. Тиймдээ ч дижитал ялгарлыг арилгах, нийгмийн давхаргын тэгш бус байдал бий болохоос урьдчилан сэргийлэх ёстой. Ингэхийн тулд боловсролын реформ хийж, технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн ажлын байрыг бий болгох системийг бүрэлдүүлж, гэрээсээ ажиллаж чадахгүй байгаа ажилчдад хөдөлмөр, нийгмийн хамгааллын алдагдлыг арилгах бодлого боловсруулахыг шаардалага зүй ёсоор тугарч байна.
David Blustein: Бостон коллежийн сэтгэл зүйн тэнхимийн профессор
Цар тахал нь дэлхий дахинд олон сая хүний ажлын байрыг үгүй хийж, бизнес эрхлэгчид, өдрийн цалингаараа амьдардаг бага орлоготой иргэд төдийгүй олон салбарт тодорхойгүй байдал, хямралыг бий болгов. Ажил хөдөлмөр эрхлэх нь амьд үлдэх, ар гэр тэжээх, нийгмийн харилцаанд орох, нийгэмд байр сууриа олж авч өөрийгөө илэрхийлэх, ямар нэгэн зүйлд хувь нэмэр оруулах гээд амьдралын олон хүчин зүйлсийг огтлолцуулдаг билээ. Энэ нөхцөл байдал засгийн газруудад нийгмийнхээ тогтолцооны цоорхойг олж харж, иргэд хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зэрэг асуудлыг чухалчлан авч үзэж, шийдвэрлэх оновчтой бодлого үгүйлэгдэж буй.
Цар тахал нь ажил нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн институцэд хэр чухал нөлөөтэй болохыг үнэлж, дүгнэхэд хүргэж байгаа гэдэгт итгэж байна. Энэ өөрчлөлтийн гол цөм бол эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах наад захын хэрэгцээ, зардлаа хангах, хүртээмжтэй ажлын байр бий болгох системчлэгдсэн өөрчлөлт байх ёстой. Энэ зорилгод хүрэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрхэн зохион байгуулах, иргэдээ хамгаалахад чиглэсэн нийгмийн тогтолцооны суурь өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.
Karen Cassiday: Чикагогийн сэтгэл заслын төвийн дарга
Цар тахал нь дэлхийн ихэнх улс орнуудад хатуу хөл хориог бий болгож зайнаас ажиллах хэв маягийг урьд хожид байгаагүйгээр дэлгэрүүлснээр нүүр тулсан харилцаа хүний сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээ эрүүл байлгахад хэр чухал болохыг тодоор харуулав.
Нүүр тулсан харилцаа, хөршүүд, хамт ажиллагсадтайгаа өрнүүлэх ойр зуурын яриа, найзуудтайгаа мэндлэх тэврэлт биднийг сэтгэл зүйг эрүүл, тогтвортой байлгахад хичнээн чухал билээ дээ. Цар тахлыг хүчирхэг сэтгэл зүйгээр давж чадсан тохиолдолд бид илүү амьд харилцааг чухалчилж, цахим орчинд өнгөрүүлэх амьдралын хэв маягаа өөрчилнө. Учир нь хэн нэгэнтэй биечлэн уулзах нь биднийг амьд байгааг улам бүр мэдрүүлж, хүн төрөлхтөн үеийн үед бие биенээсээ харилцан хамааралтай оршин тогтнож ирснийг улам бататгана.
Philip Jonzon Jarl: Relate (Их Британд харилцааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани) компанийг гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч
Хүмүүс ихэнх цагаа гэртээ өнгөрүүлэх болсноор, нийгмийн харилцаанд оролцох хэрэгцээ нь дутагдаж гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийн өнгөрүүлж, харилцах болсон нь хосуудын харилцаанд сорилтыг авчирч байна. Энэ нөхцөл байдал хэн нэгний хувьд хувьд харилцаагаа гүнзгийрүүлэх завшаан болж байгаа бол олон хүний хувьд бие биенээ үл ойлгох, үл тэвчих, нэгэндээ бүдүүлэг, ёс бус араншин гаргах нь ихэсжээ. Тухайлбал, Шведэд гэхэд 6,7-р сард өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гэр бүл цуцлалт 15 хувиар нэмэгдсэн байна.
Мөн дэлхийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар өссөн гэсэн тоон мэдээ бий.
Нөгөөтэйгүүр цар тахал бидэнд хайртай хүмүүсийнхээ үнэ цэнийг улам сайн ойлгох боломжийг олгож байна. Үнэ цэнэтэй хором мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэх болсноор олон хосын харилцаанд маш эерэг үр авчирч, дотно харилцааны сэтгэл ханамжийг улам гүнзгийрүүлж, энэ харилцаандаа илүү их ач холбогдол өгөх хүслийг өдөөж байна.
Libby Sander: Бондын их сургуулийн бүлгийн сэтгэл зүйн профессор
Тахлын дараа дэлхий даяар компаниуд оффисийнхоо зай талбайг илүү багасгах болно. Ирээдүйд хүмүүс гэртээ ажиллахыг илүүд үзэж тайван амгалан, эрүүл байдлыг нь хангах, эрч хүч өгөх орчныг эрэлхийлнэ.
Тиймдээ ч гэрийн орчинг ажиллахад илүү таатай болгох шийдлийг барилга болон интерьерийн компаниуд чухалчилж дуу чимээ тусгаарлалт, илүү тохь тухтай болгох шаардлага үүсэж байна. Түүнчлэн бидний орон байрны зай талбай илүү ихсэж, бүрэн автоматжсан төхөөрөмжүүдээр тоноглогдоно. Хүмүүс оффис руугаа өдөр бүр очих хандлага үлэмж буурна.
Ажлын байрны ашиглалтын зорилго нь хувь хүний ажиллах орон зайнаас багийн хамтын үйл ажиллагааны төв болж хувьсана. Тиймдээ ч оффисийн зохион байгуулалт тасалгаагаар хуваагдсан хэв загвар бус ажилчдын харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч байдлыг илүүтэй дэмжсэн, сэтгэл зүй, бие физиологийн эрүүл байдлыг хангахуйц, задгай талбай бүхий орчин болж хувирна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|