A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 94 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 94 | |
|
Нийслэлд баригдаж буй барилга байгууламж, гүүр, гүүрэн болон нүхэн гарц, явган хүний зам нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэгтэй эцэг эхчүүд, хүнд ачаа, тээштэй явган зорчигчдыг хөдөлгөөнд чөлөөтэй оролцох боломжийг хязгаарлаж байгаа нь БЭРХШЭЭЛ ЧУХАМ ХААНАА БАЙНА ВЭ? гэж бодогдуулмаар...
Манай улсад 2017 оны байдлаар 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Үүнээс 35 мянга гаруй нь Улаанбаатар хотод амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд саадгүй оролцох, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл нь нийтийн зам талбай, барилга байгууламж, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал юм.
Гэтэл сүүлийн судалгаагаар нийслэл хотын барилга байгууламжийн дөнгөж 18 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй буюу стандартад нийцэж байна.
Харин LEAD MONGOLIA хөтөлбөрийн 2019 оны байгаль орчин, хотжилтын баг энэ асуудлыг хөндөх "Хүртээмжтэй хот- City for all" төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн баг хүртээмжийг нэмэгдүүлэхэд барилга, зам гүүрийн мэргэжилтэн, инженерүүд, зураг төсөл зохиогчдын санаачилга, оролцоог онцгойлон анхаарч, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”–ыг Монголын авто замчдын холбоонд өнөөдөр зохион байгуулж байна.
Төслийн багийнхан мэргэжлийн байгууллагуудад сургалт явуулж, олон нийтийг хамарсан нөлөөллийн ажлуудыг төлөвлөхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай, МУБИС–ийн урд байрлах нүхэн гарцын налуу замыг тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжтэй болгох шийдэл боловсруулахаар ажиллаж байна
Сонирхуулахад 2016 оноос хойш дөрөв дэх жилдээ хэрэгжин салбар бүрийн манлайлагч 186 залууг нэгтгэсэн LEAD MONGOLIA хөтөлбөрийг АНУ–ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр World Learning ТББ–ын удирдан хэрэгжүүлж буй.
Хөтөлбөрийн оролцогчид:
Холбоо барих: 88052161, 88022220, 99785009, 91948899
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|