A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 58 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 58 | |
|
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр хөл хорио тогтоож, хил хааснаах хүнсний нол нэрийн бүтээгдэхүүн, эм, амны хаалтны үйлдвэрлэлт, нийлүүлэлт ямар байгаа, нөөу, татан авалтан ямар хүндрэл учирч буй асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар бизнес эрхчлэгчидтэй уулзлаа.
Иргэдийн дунд ташаа мэдээлэл түгэж, хүнсний зохиомол эрэлт үүссээд буй. Үүнтэй холбоотойгоор иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцөлж байгаа нь өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцлийг бүрдүүлсэн аж.
Иймд УИХ-ын дарга үүрэг болгож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
“Шаардлагатай бол зарим хүнсний бүтээгдэхүүний татварыг хойшлуулах, хөнгөлөх арга хэмжээг хуулиар шийдвэрлэнэ” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. Үүнд: гурил, элсэн чихэр, будаа, тос гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд багтах аж.
Энэ жил 60 мянган тонн улаан буудай импортлох квот тогтоосон байсныг нэмэгдүүлэн 120 мянган тонн болгох боломжтой талаар онцлов.
Бизнес эрхлэгчдээс гарсан саналууд:
- Амны хаалтны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх.
- Гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах.
- Тээвэрлэлтээс маш их цаг хугацаа алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөх.
- Зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах.
-Валютын нөөцийг нэмэгдүүлэх.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүндрэлийг нийт ард түмнээрээ хамтдаа давна. Нээлттэй ярилцаж, үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах арга хэмжээ авч байгаад баярлалаа. Бүх асуудлыг судалж зохих шийдвэрүүдийг гаргана. Маргааш энэ асуудлаар өргөтгөсөн хурал хийнэ" гэв.
“Мөнхийн Тун” ХХК ТУЗ-ын дарга Д.Батхишиг:
Амны хаалтны түүхий эдийн үнэ 3 ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн байна. Амны хаалтны гаалийн татварыг чөлөөлсөн хэдий ч түүхий эдийн татварыг чөлөөлөөгүй нь хүндрэл учруулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал болон хорионы хугацаанд түүхий эдийн татварыг чөлөөлж өгнө үү.
"Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржханд:
Монгол Улс жилд 240.000 тонн гурил хэрэглэдэг. Үүнд 360.000 тонн улаанбуудай шаардагддаг. Өнөөдрийн байдлаар 12.000 тонн гурил, 45.000 тонн улаанбуудайн нөөц байна. Энэ нь 2, 3-р сард л хүрэлцээтэй. Оросоос авч байгаа буудайны үнэ нэмэгдсэн. Бид үнээ нэмэхгүйг хичээж байгаа ч үндсэн өртөг нэмэгдээд байна. Стратегийн хүнс гэдгэээрээ буудайн татвар дээр хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид улсын хэмжээнд 3 сарын гурил, буудайны нөөцтэй байхыг хуульчилмаар байна.
"Өгөөж" ХХК-ийн захирал Ц.Түмэнгэрэл:
Манай үйлдвэрийн хувьд сарын нөөц байна. Сараас цааш түүхий эд, материалын хувьд хомсдол үүсч магадгүй. Бид хамгийн анх үнээ нэмэхгүй гэж зарлаж, уриалсан. Үүндээ хүрээд огт нэмэхгүй байгаа. Гурил, тос, элсэн чихэр, будаа, буудай зэрэг стратегийн бүтээгдэхүүний импорт, ОАТ, НӨАТ-аас 2-3 сар чөлөөлчихвөл үнэ барих боломжтой.
“Алтан жолоо” Группын Ерөнхийлөгч В.Энхбаатар:
Стратегийн хүнс болох гурил будаа зэргээс бусад хүнсний бүтээгдэхүүний 2, 3 сарын нөөц бий. Компаниуд гурил будааг их хэмжээгээр татаж оруулж ирснээс алдагдалд орох, бүтээгдэхүүний илүүдэлд орох зэргээр хүлээлттэй байгаа учраас гаалийн татвар болон тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх зөв гэж бодож байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь вальютын өсөлттэй шууд холбоотой байдаг учраас ханшийн өсөлтийг барихад яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй.
Сүү ХК-ийн Ерөнхий захирал М. Мандхай:
Малчдын сүү хомсддог улирлын онцлогийг дагаад одоо манай түүхий эдийн 60 хувь дотооодын сүү, 40 хувь импортын хуурай сүү байна. Хуурай сүүн дээр гааль, импорт нийлээд 16 хувийн татвар төлж байна. Үүнийг чөлөөлөх буюу хойшлуулах боломж байгаа юу? Амталгааны түүхий эд, тоног төхөөрөмж, сав баглаа боодол гээд импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлдөг. Мөн банкууд ам.долларын зээлээ хаасан байна, хүү шимтгэл өндөр байна, хугацааны алданги тооцож байна. Үүнд анхаарч өгнө үү хэмээн байр сууриа илэрхийллээ.
Баяржавхлан ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мэндбаяр:
Оросоос татаж байгаа цагаан будааны үнэ өндөр, Вьетнамаас авч байгаа шилжүүлэн ачилт Хятадад үүссэн нөхцөл байдлаас болж маш их хугацаа алдаж байна. Гаалийн татварыг төлөхгүй гэж байгаа биш төлнө, гэхдээ 2 сараар ч юм уу хойшлуулж, эхний борлуулалт хийсний дараа төлөх байдлаар зохицуулж өгнө үү.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|