• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. 

Үүнийгээ дагаад оюутнуудыг дотуур байранд амьдрахыг хориглосон учраас хөдөө орон нутгийн болон алслагдмал дүүрэгт амьдардаг оюутнууд гэр гэртээ харихаас аргагүйд хүрсэн. Харин хөл хорих хугацаанд тэд цахимаар хичээлээ үргэлжлүүлэн үзэх ёстой. 

Гэтэл суурин интернэтгүй буюу хөдөө орон нутгийн, зарим алслагдсан дүүрэгт оршин суудаг оюутнууд цахимаар хичээлээ хийхэд хүндрэл үүсэж эхэлсэн байна. Энэ асуудлаар бид оюутнуудын сэтгэгдлийг сонссон юм.

  • Хөвсгөл аймаг: РТМУС-ийн III дамжааны оюутан Г.
    Би хөдөө байгаа учраас цахим хичээл үзэхэд сүлжээ болон датаны асуудал хүндрэлтэй байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн гэрт ихэвчлэн интернэт байхгүй учраас датагаар л цахим хичээлээ үзэх шаардлага тулгардаг.
  • Өвөрхангай аймгаас холбогдсон. СУИС-ийн II дамжааны оюутан Б. 
    Би бараг хичээлээ үзэхгүй байгаа. Шалтгаан нь гэвэл хөдөө сүлжээгүй газар байдаг.
  • Сүхбаатар дүүрэг: МУИС-ийн IV дамжааны оюутан Д.
    Хүндрэл бол маш их байна. Жишээлбэл датаны асуудал байна. Дунджаар 1KB дата 30 төгрөг гэж тооцохоор багагүй мөнгө шаардагдана. Цахим хичээл нь бичлэг, лекц, PPT хэлбэрээр тавигдсан учраас маш их дата зарцуулдаг. Гэтэл суурин интернэтгүй, дата авах боломжгүй оюутнууд олон. Тэдэнд датаг нь хөнгөлөх арга хэмжээг нэг сарын хугацаанд авах хэрэгтэй байна.
  • Сүхбаатар аймаг: СУИС-ийн III дамжааны оюутан Д.
    Би Улаанбаатараас 800 километр зайд буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ирсэн байна. Энд 4G сүлжээ дэмжигддэггүй. Тэгэхээр сумын төв дээр л интернэт орж, вебрүү нэвтэрнэ. Би долоо хоногтоо нэг удаа хөдөөнөөс 70-80 км явж ирцээ бүртгүүлэн, хичээлээ аваад буцаад хөдөө явж байна. Орон нутагт интернэтийн хүртээмж, цахим хэрэглээ ямар билээ? Тэгээд интернэтийн хурд удаан учраас нэвтрэх цаг нь уртасдаг. Тэр хэмжээгээрээ дата зарцуулалт нь их болохоор хөрөнгө мөнгөний хувьд ч асуудалтай байна. Энэ тал дээр төр, бизнесийн байгууллагууд харж үзэн вэбрүү үнэгүй нэвтэрдэг болговол их баярлаж байна.

Нэг цахим хичээл 10-20 минут үргэлжилдэг. Тиймээс оюутнууд их хэмжээний датаг өдөрт зарцуулж байна.  

Тодруулбал, Задгай дата 1KB нь 10-30 төгрөг байдаг учир маш их хэмжээний нэгж шаардана. 1.5GB датаг 1500-2000 төгрөгийн үнэтэй. Энэ нь 24-48 цаг хэрэглэх эрхтэй байдаг ч хурдны хязгаартай учир цахим хичээлд хүрэлцдэггүй. Тэгэхээр өдөрт гурван удаа дээрх хэмжээний датаг авна гэж үзвэл 5000-6000 төгрөгийг зөвхөн нэг өдрийн хичээлд зарцуулна гэсэн үг. Залууст зориулсан хямдралтай үйлчилгээ байдаг ч энэ нь зөвхөн фейсбүүк хэрэглээнд л зориулагддаг аж.

Иймд тэд үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд цахим хичээлд нэвтрэх датаг үнэгүй болгох, хямдрал зарлах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж буй юм.

Энэхүү саналыг дэмжин МУИС-ийн оюутны холбоо үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд цахим хичээлд зориулан дата хэрэглээг нэг сарын хугацаанд үнэгүй болгох уриалгыг ч мөн гаргаад байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ