• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

Нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл 8 долоо хоногт пүрэв гараг бүр “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүний үнэд ажиглалт хийв. 

Ингэхдээ иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон гурил, будаа, хүнсний ногоо, махны үнэд анхаарлаа хандуулсан юм. Үүнээс дараах үр дүн харагдлаа:

 

Хоёрдугаар сарын 6-ны ажиглалт:

Нэгдүгээр сарын 31-ны баасан гарагт Засгийн газар хуралдаж, гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаарын, төмөр замын, авто замын боомтуудыг хаах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ бараа, таваарын импорт, экспортын урсгалыг хязгаарлахгүй гэдгийг онцолсон юм. Тэгсэн хэдий ч хил хаагдсанаар хүнсний хомсдол үүсэх вий, юмны үнэ тэнгэрт хадах вий гэсэн иргэдийн зовнил газар авсаар. Хил хаагдахаас ч өмнө махны үнэ 5 мянга хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн. Иймд өргөн хэрэглээний барааны үнийг Засгийн газрын шийдвэр гарснаас хойших эхний даваа гарагийн байдлаар статистик ийм байна.

Импортын барааг ийнхүү хориглосон шийдвэр нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд ийнхүү нөлөөлжээ.

Нэгдүгээр сарын 30-ны ажиглалт:

Нэгдүгээр сарын 29-нд Улсын онцгой комиссоос цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, төрийн золголт болон бөхийн барилдааныг цуцалсан билээ. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаарын, төмөр замын болон авто замын боомтуудыг хаахаар шийдвэрлэсэн. Гэхдээ бараа, таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй хэмээн онцолсон юм.

Гэвч долоохон хоногийн дотор коронавирус гэх сэдэв нийгмийг цочроож, эмийн сангуудыг амны хаалт, гар ариутгагчийн дутагдалд оруулж, дэлгүүрийн лангууг хоосроход хүргэв.

Хүнсний зах, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй хэмээн албаныхан мэдэгдэл хийсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хомсдоно гэсэн цуу яриа ам дамжин үнийн хөөрөгдөл үүсгэсэн байх магадлалтай. Өргөн хэрэглээний бараа хомсдол бий болгох сургаар мах, гурил, будаа үүцлэх иргэд олон байв.

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Махны үнэд манай яам хяналт тавьж чадахгүй” хэмээн хэлсэн нь үнийн хөөрөгдөл үүсгэх байх магадлалтай” хэмээн Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн. Гэсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүснэ гэх сургаар юмыг яаж мэдэх вэ, хэдэн кг мах , гурил, будаагаа авья гэж бодоогүй хүн ховор байх. Энэ завшааныг ашиглан үхрийн ястай мах 10500-11450, хонины ястай мах 8000-9800 болтлоо өсчээ.

Сүүлийн 8 долоо хоногийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг харьцуулан судлахад сэтгүүлчийн ажиглалтаар бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд дараах цаг үеийн хүчин зүйлс нөлөөлсөн байж болзошгүй юм. Үүнд:

-Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль.

-Сар шинийн баяр дөхсөн үетэй зэрэгцэн БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдсэн нь үнийн хөөрөгдөл үүсэх шалтгаан болсон мэт.

- Томоохон худалдааны төв, захуудыг хаана гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгсэн нь зарим худалдааны төвийн бараа бүтээгдэхүүн хормын дотор цөөрөх шалтгаан болсон хэмээн ажиглагдав.

Бүтээгдэхүүнийг үнэ 8 долоо хоногт хэрхэн хэлбэлзсэн бэ?

  • Нэгдүгээр сарын 9-16-ны байдлаар хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой, хонины ястай мах 500 төгрөгөөр буурсан байв.
  • Харин нэгдүгээр сарын 23-30-ны хооронд манжин 100 төгрөгөөр, гурилын үнэ 90 төгрөгөөр , үхрийн ястай мах 950, хонины ястай мах 1800 төгрөгөөр нэмэгдсэн байв.
  • Хоёрдугаар сарын 6-13-ны хооронд сонгино 600 төгрөгөөр, манжин 100 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Харин хонины ястай мах 200 төгрөгөөр буурчээ.
  • Цагаан сарын өмнөх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 20-нд үхрийн мах 13500, хонины мах 9500 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол хоёрдугаар сарын 27-нд үхрийн ястай мах 1500 төгрөгөөр, хонины ястай мах 500 төгрөгөөр буурсан байв.
  • Хонины ястай мах нэгдүгээр сарын 9-23-ны хооронд 8000-8500 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд 9000-9800 болтлоо өсчээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ