A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|
![]() ![]() | |||||
|
![]() ![]() |
|
Улсын онцгой комиссын шуурхай албанаас "Монос" космeтикоос гаргасан халдваргүйжүүлэгч нь тeхникийн спиртээр хийгдсэн нь тогтоогдсон талаар мэдээлсэн. Тэгвэл маргаан дагуулсан уг асуудалд МОНОС Группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар дараах тайлбарыг өглөө.
-УОК-ийн шуурхай штабаас Моносын “Санитас” гар ариутгагчийг техникийн спиртээр үйлдвэрлэсэн хэмээн мэдээлсэн. Энэ талаар та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Техникийн спирт гэж юуг хэлээд байна вэ гэхээр метилийн спиртийг хэлнэ. Этилийн биш метилийн спирт. Гэтэл Монголд Метилийн спирт үйлдвэрлэдэг газар байхгүй. Невтийн үйлдвэр байж л нэрнэ. Монголын бүх үйлдвэр ХХААХҮЯ-ны хуваариар спиртийн түүхий эдээ “Спирт бал бурам” ХХК-аас авч байгаа. Бидэнд энэ газраас хүнсний гуравдугаар зэргийн спирт авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн гэх баримт, ХХААХҮЯ-наас хуваарилсан бичиг нь хүртэл бий. Үйлдвэрийн зориулалтаар хэрэглэдэг техникийн спирт бага хэмжээгээр урдаас орж ирдэг. Тэрийг нь хүмүүс хямд үнээр авчихдаг учраас хүмүүс ууж, хордож, амь насаа алддаг. Мэргэжлийн эмийн үйлдвэр, манай компани ийм хариуцлаггүй зүйл хэзээ ч хийхгүй.
Хоёрдугаарт метилийн спиртийг Хятадаас тусгай зөвшөөрөл, тодорхой хэмжээгээр л оруулж ирдэг. Үйлдвэрийн зориулалтаар Монголд хийж байна гэдэг нь худал мэдээлэл, шоу. Ер нь эх орны үйлдвэрүүд “Спирт бал бурам” ХХК-аас спиртээ авдаг талаар дээр дурдсан. Уг компани гурван төрлийн спирт үйлдвэрлэдэг. Тэд улаан буудайнаас л спирт гарган авдаг. Тэрийгээ I, II, III зэрэг гэж ангилдаг. I зэрэг нь этилийн буюу архи хийдэг спирт.
Харин II, III зэргийн спиртээ голдуу эмнэлгийн зориулалтаар ашигладаг. Бидний мэдэх "Цэнхэр спирт" гэсэн үг. Энэ түүхий эдийг эмнэлгийн бүхий л ариутгалд хэрэглэдэг. Тэр ч зарчим, стандартаар бид ариутгалын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Хүнсний III зэргийн спирт яагаад цэнхэр өнгөтэй байдаг гэхээр хүмүүст таниулах үүднээс метилийн хөх хэмээх будагч бодис хийдэгтэй холбоотой. Хоёрдугаарт ариутгагч чанарыг нь энэ бодис нэмэгдүүлдэг.
-Хүнсний гуравдугаар зэргийн спиртийг хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Хүнсний III зэргийн спирт нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Тийм ч учраас эмнэлгийн бүхий л төрлийн ариутгалд ашигладаг. Эмнэлгийн зориулалтаар ашигладаг спиртээр гар ариутгагч хийхэд болохгүй юм байхгүй шүү дээ. Нөгөө талаас Монгол улсын стандартад заасан байгаа. Өөрөөр хэлбэл 60, 80 хувийн процентоор хүнсний III зэргийн спиртээр халдваргүйжүүлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж заасан.
-Мэргэжлийн хяналт танайд шалгалт хийсэн гэсэн. Ямар хариу өгсөн бэ. Яагаад ийм асуудал үүссэн гэж та бодож байна?
-МХЕГ-аас үйлдвэрийнхээ нөхцөлийг сайжруул гэх шаардлагыг өгсөн. Уг нь бид спирт, ариутгалын бодис олдохгүй байгаа энэ цаг үед нийгэмдээ дэм болох гэж л үйлдвэрлэсэн. Ажиллах орчин, ажилчдын нөхцөл байдлаа бодсон бол энэ ажилд ханцуй шамлахгүй л байсан.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
СЭТГЭГДЛҮҮД
|
![]() |
Зочин
2025-06-06 15:07:32
Буудай буюу зөрөг цэцгийн гажигаас ямар л бол ямар спирт гарч болох бз их чадалтай юм бна мэдлэгтэй юм бна гэхдээ зөрөг цэцэг буюу талын ягаан цэцэг уг нь бол хөх өнгтэй гэрэл наранд ягаан болдог зүсээ хувиргадаг цэцэг боргоцой болон тариан турууг 2ланг нь үүсгэсэн хоорондоо нийлхээрэй урвалжиж амттай болдог бх бгаваахайгаар ч хийдэг шүүдээ сорт бол нэг төрөл удвал цэцгийн овог альнаас нь ч архи спирт гаргаж болно. 1 худлаа яриад бгаа зүйл нь ацит буюу химикал спирт бол шал бүр шаааал өөр зүйл анги хуцвал нөгөө аристатэль гээд будаг шингэлэгчтэй төстэй. Химикал спиртээр архи ч нэрж болдог. 2 тусдаа зүйлийг нэг мэт яриад бна. Архичидын л хийсэн үлгэр бз. Зөрөг цэцэг бол ялгадас шүүдээ удвал цэцгийн ялгадас. Бүх өвний үндэс үүр. Архи уунаа өвднөө. Ийм л учиртай юм. Удвал цэцэгийн овогт багтаж бгаа бүх ангаах чадварууд нь эсэргээрээ тэр авчнөөр өвчлүүлэх чадвартай гэсэн үг.
|
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|