A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |
|
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан нам гишүүдээсээ сонгуульд нэр дэвшихийн тулд дэнчингийн мөнгө 100-400 хүртэлх сая төгрөг тушаах шийдвэр гаргачихлаа. Энэ нь сонгуулийн тухай хууль болон Намын тухай хууль, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна. Үүнийг та хуулийн талаас нь олон нийтэд тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Маш тодорхой хоёр хуулийн заалтыг илтэд, Үндсэн хуулийн суурь зарчмыг агуулгаар нь зөрчиж байна. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийн 18.3-д "Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно." гэж байдаг.
Гэтэл 181 хүнээс тус бүр 100 сая төгрөг буюу нийтдээ 18 тэрбум төгрөг нэг дор "дэнчин" гэж хуульд байхгүй нэршлээр хандив авчихсан мэдээлэл гарч, үүнийг намын удирдлага нь ч үгүйсгэдэггүй, бүр хүлээн зөвшөөрсөн байдалтай олон нийтэд хэлнэ ухааны юм яриад сууж байна.
Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлд намын орлого, санхүүжилтийг юунаас бүрдэхийг хуульчилсан бөгөөд тэнд гишүүний татвар, хандив гэж л заасан байдгаас биш дэнчин гэж байхгүй. Хамгийн харамсалтай нь, Ардчилсан намын олон мянган гишүүд нь биш хэдхэн удирдлагынх нь тийнхүү илтэд хуулийг нулимж, түүний ширэн нүүрлэн ил цагаан зарлаад буй энэ үйлдэл нь уг намыг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу татан буулгах улс төр, хууль зүйн үр дагавартайг ядаж хуульч гишүүд нь намдаа анхааруулж сануулахгүй байгаа нь гайхалтай.
Намын зорилго бол засгийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэхэд л оршдог. Гэтэл илтэд Намын хуулиа зөрчиж засгийн эрхэнд гарах оролдлого, санаачилга нь өөрөө Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагаа мөн. Энэ үйлдлээрээ Улс төрийн намын тухай хуулийн 23.2-д заасан "... Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, ... үйл ажиллагаа, ... явуулсан ... бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ." гэдэг заалтын болзолыг Ардчилсан нам хангачихаад байна гэсэн үг.
-Улс төрийн намууд гишүүдээсээ ямар тохиолдолд дэнчингийн мөнгө татах ёстой вэ, уг нь бол Сонгуулийн тухай хуулиар хувь хүн таван сая, ААН 20 сая төгрөг хандивлах боломжтой гэж заасан. Энэхүү заалтыг “мартсан” АН-д хариуцлага тооцох нөхцөл үүсч болох уу?
-Дээр хэлсэн. Улс төрийн намын хууль зөрчсөн факт нь өөрөө намыг татан буулгах хангалттай үндэслэл болно. Гэтэл дахиад Таны хэлсэн Сонгуулийн хуулийг давхар зөрччихсөн. Нөгөө эрүүгийнхний хэллэгээр бол "давтан үйлдэлтэй". УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.2-д Сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах дээд хязгаарыг Сонгуулийн Ерөнхий хороо, Ерөнхий аудитор батлана гэж заасан ба энэ оны хоёрдугаар сард Сонгуулийн ерөнхий хороо нэг тойрогт зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээг 181 саяас 374 сая төгрөгний хооронд баталсан бол нэг нам сонгуульд нийтдээ 5.9 тэрбум төгрөг дээд тал нь зарцуулна шүү гэж шийдвэрлэсэн.
Үүнийг хэтрүүлсэн нам, нэр дэвшигч нь Сонгуулийн хуулийн 51.6 дахь заалтыг зөрчсөнд тооцогдох ба үр дагавар нь их санасан газар есөн шөнө хоосон гэдэг л болно. Хууль зүйн хүрээндээ асуудал яригдах учраас “Уучлаарай” болно л гэсэн үг.
Гэтэл Ардчилсан нам зөвхөн одоогийн байдлаар 181 хүнээс 18 тэрбум буюу сонгуульд зарцуулах дээд хязгаараас гурав дахин их мөнгийг сонгууль эхлээ ч үгүй байхад сонгуульдаа зарна гээд татчихсаныг намынх нь гишүүд, мөнгөө өгсөн хүмүүс нь дансны хуулгаа харуулаад яриад байдаг. Тэр утгаар нь л би энэ байдлаараа намаараа сонгуульд оролцох хөг нь өнгөрч байна даа гэж санаа чилээж байгаа юм.
-Олон нийт АН-ын дэнчингийн мөнгийг “Тойрог зарах болон төрийн өндөр албан тушаал наймаалцах хөшигний ард дахь тохироо” гэж хардаж байна. Мөн 60 тэрбумын гэх схемээс ч аюултай, эдийн засгийн хор хөнөөлтэй шийдвэр гэлцэж эхэллээ. Үүнд таны байр суурь?
Ер нь тэр зарчим руу орно шүү дээ. Тэгж л доромжилж байгаа хэрэг болно. Угаасаа Ардчилсан нам ч бай, аль ч нам ингээд хол явахгүй. Намын тэр олон үнэнч жирийн гишүүд, дэмжигчдийнхээ өөдөөс тэгж хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж хаалгаа хааж байгаа удирдлага хэр хол явах вэ. Намын гишүүдгүйгээр тэд ер нь хэн юм.
-Тийм учраас л сая шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намуудыг хөрөнгө мөнгөөрөө түрий барьж төрийг хувьчилж авч хүссэн бүхнээ хийж, хаан суух гэсэн бүлэглэлүүдээс аминдаа барьцаалагдахгүй байлгах гэж санхүүжилтийг нь ил тод, зарим зардлыг нь төрөөс санхүүжүүлэх зарчим дөнгөж сая л суулгалаа шүү дээ. Одоо Улс төрийн намын хуулийг, санхүүжилтийг нь иж бүрнээр нь шинэчлэх ажил хүлээгдэж байна.
Хүмүүс намыг яахаараа төрөөс санхүүжүүлэх ёстой юм гэж ярьдаг л юм. Төсвөөс их биш санхүүжилт өгч байгаа нь хэсэг бүлэг хөрөнгөлөг хүний гар хөл болчих вий, мөнгө зоос муутай ч гэсэн мэдлэг, туршлага нь төрдөө хэрэгтэй тийм хүмүүсийг бодлогоор нэр дэвшүүлж оруулж ирээрэй, товчдоо бодлогын нам байгаарай гэдэгт нь түлхэц болж өгөх гэж л дээ. Гадны туршлага ч тийм байдаг. Үр дүнгээ ч өгдөг юм байна лээ.
Гэтэл тэр ухаан, алсын хараа хамаагүй, мөнгөтэй л байхад болно гэхээр одоо яах болж байна. Баян хүний хүүхэд болж төрөөгүй л бол насаараа тэдний албат, боол бай гэх гээд байгаа юм уу. Ер нь тэр зарчим руу орно шүү дээ. Тэгж л доромжилж байгаа хэрэг болно. Угаасаа Ардчилсан нам ч бай, аль ч нам ингээд хол явахгүй. Намын тэр олон үнэнч жирийн гишүүд, дэмжигчдийнхээ өөдөөс тэгж хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж хаалгаа хааж байгаа удирдлага хэр хол явах вэ. Намын гишүүдгүйгээр тэд ер нь хэн юм.
-100 сая төгрөгийг 200 орчим тойрог горилогч төлсөн ч тэднээс дахин шигшилт хийхээр 300-400 сая төгрөг болгож нэр дэвших босгыг өндөрсгөж байна гэх тайлбар бий. Энэ шударга зарчим мөн үү?
-Ер нь хэлчихлээ дээ. Нэг хүнээс 400 саяыг авна гэхээр чинь одоо 100 саяа өгсөн гэх хүмүүсээс нийт 72 тэрбум болно. Дээр нь нөгөө нэр дэвших хүн дахиад өөрийнхөө сонгуулийн зардлыг гаргана гэхээр энэ бол солиорол.
-Улс төрд мэдлэг биш мөнгөтэй, бизнестэй хүн гарч ирэх боломжтой нөхцөл үүсчихлээ. Энэ тохиолдолд сонгогчид буюу жирийн иргэнд ямар гарц үлдэв. Сонголт хийх боломжгүй нөхцөлийг намууд тулгаж байна шүү дээ.
-Сонгууль бол тэгш эрхийн зарчим сонгодог утгаараа үйлчилдэг эд. Тэр сонгуулийн санал авах байранд ороод та баян, ядуу, хөгшин залуу, ажилтай ажилгүй үл харгалзан бүгд адилхан нэг санал гэдэг зарчим үйлчилдэг. Яг энэ мэдрэмж бас ямар гоё мэдрэмж гээч.
Хүн бүр тэгш гэж ярьдаг ч амьдрал дээр энэ дандаа л худлаа байдаг. Гэтэл яг тэр өдөр, тэр саналын хуудсыг бөглөөд сонголтоо хийх тэр агшин бол чухамхүү Таныг бусад бүх хүнтэй адилханыг мэдрүүлдэг агшин шүү. Тийм учраас Та тэр агшныг хайрлаж саналаа заавал өгөөрэй. Сонголтоо өөрөө хийгээрэй. Бүх эрх мэдэл яг тэр агшинд л Танд байгааг мэдрээрэй.
-Дэнчин өгсөн нэрсийн жагсаалтыг харахад Ц.Элбэгдоржтой холбоотой 20-30, З.Энхболдтой холбоотой 20-30, С.Эрдэнэтэй холбоотой мөн 20-30 хүний нэрс байна. Хууль хяналтынхан, банк санхүүгийнхний талын хүмүүс ч байгааг Хассуурийн Ганхуяг мэдээлсэн. Энэ хэр үнэний ортой байж болох вэ?
-За хэн нэгний үр хүүхэд учраас сонгох сонгогдох эрхгүй гэж би ёстой хэлж чадахгүй. Тэгээд ч манай Үндсэн хуульд гэм буруутны ял зэмлэлийг гэр бүл, үр хүүхдэд нь халдаан хэрэглэхийг хориглосон байдаг юм. Нөхрийг нь Японы тагнуул гэж алаад эхнэр хүүхдийг нь ажлаас нь халж, хэдэн мянгаар нь хөдөө цөлж, хамаг хөрөнгийг нь хурааж хэлмэгдүүлж байсан ногоон малгайтнуудын түүх саяхных шүү дээ. Хэрэв тэр хүн хариуцлага хүлээх ёстой бол хуулийнхаа хүрээ, хязгаарт л байх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нам байгуулах шалгуурыг өндөрсгөөд байснаас намын дотоодод цөөн хэдэн удирдлага эзэн суудаг, жирийн гишүүдийн сонгогдох эрхэд халддаг байдалд өөрчлөлт оруулаагүй санагддаг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Байх үедээ байсан шиг байгаад, явах үедээ явсан шиг явдаг тогтолцоог ардчилал гэдэг байх. Сүнс нь хоргодсон юм шиг аяглаад ирэхээрээ ямар ч сайхан зарчим ялзарч унадаг гэж би боддог. Ардын нам 1990 оноос хойш тав дахь үеэ сэлбээд явж байхад Ардчилсан нам 30 жилийн өмнөх дээрээ гацчихсан хэдэн өвөө нар жаалсаар байгаад байдгийг би нээрээ гайхдаг шүү. Арай л атаман уу, үгүй юу.
-Энэ удаад 1990 оны залуу УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр горилж байгаа харагдсан. Парламентын сонгуульд нэр дэвших боломжтой насны хязгаарыг эргэж хармаар санагддаг. Төрийн ажлын туршлагагүй залуус улс төрд гарах нь балагтайг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан шүү дээ?
-Залуу хүнийг бүү бас, бүү гол. Гол нь хэр хир нь гарсан бэ гэдэг л асуудал. Цаг үе их хурдан хувьсаж байна. Би лав залуу үедээ их итгэдэг.
М.Мөнхтунгалаг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|