Жүжигчин
Болно оо, Бүтнэ ээ.
Ажлаасаа бусад цагийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хүсдэг. Өөрийн амьдралын хэв маягаа эрүүл мэнддээ чиглүүлж байгаа. Долоо хоногт нэг удаа зааланд тоглож, ууланд алхаж байна. Нэмээд фитнесээр хичээллэхийг хүсэж байгаа.
Миний хамгийн сайн зөвлөгч бол гэр бүлийн хүн. Ажил, амьдрал дээр хамгийн үнэтэй зөвлөгөөг өгдөг. Дараагийн сайн зөвлөгч бол ээж. Олны дунд ажилладаг хүн хэрхэн биеэ авч явах талаар болох болохгүй зүйлийн талаар их зүйлийг хэлж өгдөг.
Хүүхэд байхын урлагийн үзлэгт орох дуртай, урлагт хайртай хүүхэд байсан. Тэгээд өөрийгөө сориод үзье гэж бодоод жүжигчний мэргэжлийг сонгож байсан.
Уран бүтээлч хүн ямагт шинийг эрэлхийлэгч байх ёстой. Оролцсон уран бүтээл бүрээсээ суралцаж, туршлага хуримтлуулж байх хэрэгтэй гэж боддог.
Оролцож байгаа бүх уран бүтээл уран бүтээлч хүнийг сорьж байдаг. Манай хамт олон “Хайрын гэгээ” УСК хийлээ. Өвөл зураг авалтаа хийсэн. Их шандас шаардсан уран бүтээл байлаа.
Урлагийн салбарт ажиллаад 15 жил болсон байна. Их зүйлийг сурч, туршлагыг хуримтлуулж өөртөө суулгаж байгаа.
Хүн өөрийн бодсон, санасан зүйлээ хийж чадаж байвал амжилт байх. Амжилтад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Хамгийн энгийнээр хэлэхэд цаг баримталдаг байх, эрүүл мэнддээ анхаарал тавих, харилцааны ур чадвар хөгжүүлэх гээд олон зүйлийг нэрлэж болно.