• Lead the way ...
         
20
2024
May
П.Золжаргал
#АМЖИЛТЫН КОД
Надад тусалсан, намайг дэмжсэн хүнд ҮРГЭЛЖ ТАЛАРХАЖ БАЯРЛАЖ ЯВДАГ
Сэтгүүлч
П.Цанжид
Зураглаач
Г.Идэрхишиг
Эвлүүлэгч
Х.Бадрах
МИНИЙ АЖИЛ
  • Кино найруулагч
  • Зохиолч
  • Продюсер
ХАМГИЙН САЙН ЭЗЭМШСЭН ЧАДВАР

Миний хувьд хамгийн сайн эзэмшсэн чадвар гэвэл аливааг төлөвлөх гэж хэлнэ. Ажлыг төлөвлөж хийх нь үр дүнд хүргэдэг. Зураг авалт зэрэг үндсэн ажлыг сайн төлөвлөж гүйцэтгэдэг.

АСУУДЛЫГ ШИЙДЭХ АРГА ЗАМ

Саад бэрхшээлийг даван туулах ёстой алхам гэж хардаг. Аливаа ажлыг гүйцэтгэхэд асуудал тохиолдохгүй байна гэж үгүй. Тэр болгоныг хэрхэн яаж шийдэж ард нь гарах вэ гэдэг чухал.

АМЖИЛТЫН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Кино найруулагчийн хувьд гэвэл үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл гаргахыг хэлэх байх. Ямар нэгэн кино наадмын шагналаар хэмжих асуудал биш. Миний киног үзсэн хүн тэндээс хэлэх гэсэн санааг минь ойлгож чадсан бол тэр амжилт.

КИНО УРЛАГТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН ШАЛТГААН

Хүүхэд насны сонирхол бас мөрөөдөл. Хүүхэд байхад кино их гардаг байлаа. Түүнийг үзээд суучихдаг байсан.  Анх “Forest Gump”, “Shawshank Redemption” киног үзээд сэтгэл хөдлөөд, тэр шөнөө бараг унтаж чадаагүй.

БИ ХЭН БЭ?

ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ

Хэн нэгэнд биш өөртөө хандаж хэлэх дуртай. Аливаа асуудлын аргыг нь олно. Хүсэж байгаа мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар нэгэн арга зам заавал олддог гэдэг итгэдэг.

АМЬДРАЛДАА МӨРДДӨГ ЗАРЧИМ

Хүнд ачлалгүй хандах дургүй. Надад тусалсан, намайг дэмжсэн хүнд үргэлж талархаж баярлаж явдаг. Чиний гаргасан өнөөдрийн амжилт үргэлж хэн нэгний дэмжлэгээр бий болсон байдаг. Тиймээс бусдад талархаж баярлаж явах хэрэгтэй.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ АРГУУД

Хүн өөрийн гаргасан амжилтад сэтгэл ханаад эхлэхээр өөрийгөө хөгжүүлэхээ зогсоочихдог байх. Тийм учраас үргэлж өөрийгөө дотроо голж илүү ихийг хийж бүтээх гэсэн амбицтай байх хэрэгтэй. Кино найруулагчийн хувьд шинэ кино, уран бүтээлийг үзэж өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй.